ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ НАРИЙВЧИЛСАН ЖУРМЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
2015-12-11 17:38:41 | 361ТӨСӨЛ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2021 оны ... сарын ... өдрийн
... дугаар тушаалын хавсралт
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУСГАЙ
ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ НАРИЙВЧИЛСАН
ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох,
бөөнөөр болон жижиглэнгээр худалдах тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх,
сэргээх, хүчингүй болгох болон мэдээ тайлан гаргах харилцааг зохицуулахад энэхүү журмыг
баримтална.
1.2.Энэхүү журам нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Аж ахуйн үйл
ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль,
Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Стандартчилал, тохирлын
үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Улсын тэмдэгтийн
хураамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудад үндэслэж, тэдгээрт
нийцсэн байна.
1.3.Энэхүү журамд заасны дагуу бүрдүүлэх бичиг баримт нь эх хувь эсхүл
баталгаажуулсан /хүсэлт гаргахаас өмнө 30 хоногийн дотор/ хуулбар байна.
1.4.Энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг тусгай зөвшөөрөл олгогч болон хүсэлт
гаргагч хуулийн этгээд нэгэн адил дагаж мөрдөнө.
Хоёр. Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн төрөл, хамрах хүрээ
2.1.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн
тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зүйлсийг тусгана.
2.2. Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ: Үүнд:
2.2.1.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн импорт, бөөний болон жижиглэнгийн
худалдаа,
2.2.2. Газрын тос боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
2.2.3.Нүүрс болон занарыг гүн боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн
үйлдвэрлэх,
2.2.4.Дахивар түүхий эд, ургамлыг боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн
үйлдвэрлэх,
2.3.Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн төрөл: Үүнд:
2.3.1.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийг импортлох үндсэн кодын бүтээгдэхүүн
/Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 2710.12.13, 2710.12.14,
2710.12.15, 2710.12.90, 2710.19.30, 2710.19.21, 2710.19.22, 2711.11.00, 2711.12.00,
2711.13.00, 2711.14.00, 2711.21.00, 2901.22.00, 2901.23.00, 2901.24.00/.
ТӨСӨЛ
2.3.2.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалтаар түүхий тос, нүүрс
болон занарыг гүн боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн болон дахивар түүхий эд,
ургамлыг боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн импортлох үндсэн кодын
бүтээгдэхүүн /Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 2705.00.00,
2706.00.00, 2709.00.20, 2709.00.30, 2710.19.90, 2901.10.00/.
2.3.3.Завсрын бүтээгдэхүүн импортлох үндсэн кодын бүтээгдэхүүн /Барааг
тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 2707.40.00, 2707.50.00,
2710.19.10, 2709.00.10/ импортлох тохиолдолд зөвхөн газрын тосны
бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хамаарна.
2.3.4.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн бөөний худалдаа,
2.3.5.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн жижиглэнгийн худалдаа /Автобензин,
дизелийн түлшийг шатахуун түгээх станц, автомашиныг шатдаг хийгээр цэнэглэх
станцаар болон баллоноор худалдаалах/,
Гурав. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах
3.1.Монгол Улсад бүртгэлтэй газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, газрын
тосны бүтээгдэхүүн, шатдаг хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл шинээр
авах хүсэлтийг энэхүү журмын дөрөвдүгээр зүйлд, тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг
энэхүү журмын тавдугаар зүйлд заасан бичиг баримтын хамт газрын тосны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
3.2.Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд үйлдвэрлэл, агуулах, түгээх станц тус бүр
дээр техник, технологийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг энэхүү журмын зургаадугаар зүйлд
заасан бичиг баримтын хамт газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад
гаргана. Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ажлын 10 хоногт
холбогдох дүгнэлтээ гаргана.
3.3.Хэрэв шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 3.2-д заасан хугацааг ажлын 5
хоногоор сунгаж болно.
3.4.Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн мэдээллийг газрын тосны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, техник, технологийн дүгнэлт гаргуулсан
мэдээллийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар
мэдээлнэ.
3.5.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон бүх төрлийн шатахуун, шатдаг хийн
импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгоход 3
жил, тусгай зөвшөөрлийг сунгахад тусгай зөвшөөрлөөр хүлээсэн үүргээ биелүүлэн ажилласан
нөхцөлд 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.
3.6.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газрын тосны бүтээгдэхүүн, шатдаг хийн
агуулах, түгээх станцын техник, технологийн дүгнэлтийг газрын тосны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллага олгоно. Техник, технологийн дүгнэлт гаргах ерөнхий мэдээлэлд
түүнийг олгосон он, сар, өдөр, дугаар, хүчинтэй хугацаа, эзэмшигчийн нэр, байршил, хүчин
чадлыг тэмдэглэсэн байна.
3.7.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон бүх төрлийн шатахуун, шатдаг хийн
импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн
ТӨСӨЛ
нэгжүүдээс ирүүлэх мэдээ, тайлан болон агуулах, түгээх станцуудад техник, технологийн
дүгнэлт гаргах, дүгнэлтийн үүрэг даалгаврын биелэлтийн тайлан ирүүлэх загвар, дүгнэлт гаргах
шалгуур үзүүлэлтийн аргачлалыг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага батална.
3.8.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох материалын хамт
тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө газрын тосны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Заасан хугацаанд сунгах хүсэлтээ ирүүлээгүй
тохиолдолд тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй.
Дөрөв. Тусгай зөвшөөрөл шинээр олгоход бүрдүүлэх бичиг баримт
4.1.Импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлж
ирүүлнэ. Үүнд:
4.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, тусгай зөвшөөрөл
хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
4.1.2.Холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээд болохыг нотлох
баримт /гэрчилгээ/,
4.1.3.Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ /орчуулгын
хамт/,
4.1.4.Өөрийн эзэмшлийн агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,
4.1.5.Бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
4.1.6.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн
агуулахад гаргасан техник, технологийн дүгнэлт,
4.1.7.Хуулийн этгээдийн дүрэм /хамгийн сүүлийн байдлаар улсын бүртгэлийн
байгууллагаар баталгаажуулсан байна/.
4.1.8.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах
орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
4.2.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг
баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
4.2.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, тусгай зөвшөөрөл
хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээний хуулбар,
4.2.2.Түүхий тос болон бусад төрлийн түүхий эд нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ
/эх хувь/,
4.2.3.Үйлдвэрийн барилга байгууламж болон агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн
гэрчилгээ,
4.2.4.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн
үйлдвэрлэлд гаргасан техник, технологийн дүгнэлт,
4.2.5.Газрын тос боловсруулах үйлдвэрийн ус хангамжийн талаарх мэргэжлийн
байгууллагын дүгнэлт,
4.2.6.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт,
ТӨСӨЛ
4.2.7.Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох дүгнэлт,
4.2.8.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /эх хувь/,
4.2.9.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах
орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
4.3.Бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах бичиг баримтуудыг
бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
4.3.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, тусгай зөвшөөрөл
хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
4.3.2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /эх хувь/,
4.3.3.Агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл хүчин төгөлдөр
түрээсийн гэрээ нь газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг цогцолбороор эсхүл сав тус
бүрийн нийт багтаамжаар түрээсэлсэн байна.
/Тайлбар: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах - Газрын тос болон газрын тосны
бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан
байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолбор, Газрын тосны бүтээгдэхүүний
агуулахын нийт багтаамж нь саванд хадгалагдах болон жижиглэн савласан бүтээгдэхүүний
нийлбэр хэмжээгээр тодорхойлно. Савны багтаамжийг нэрлэсэн багтаамжаар
тодорхойлно.MNS 5746:2007/
4.3.4.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн
агуулахад гаргасан техник, технологийн дүгнэлт,
4.3.5.Холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээд болохыг нотлох
баримт /гэрчилгээ/,
4.3.6.Хуулийн этгээдийн дүрэм /хамгийн сүүлийн байдлаар улсын бүртгэлийн
байгууллагаар баталгаажуулсан байна/,
4.3.7.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах
орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
4.4.Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл
хүсэгч нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд
4.4.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт, тусгай зөвшөөрөл
хүсэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
4.4.2.Холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээд болохыг нотлох
баримт, /гэрчилгээ/
4.4.3.Түгээх станцын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түгээх станцын
хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
4.4.4.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас
тухайн түгээх станцад гаргасан техник, технологийн дүгнэлт,
4.4.5.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т заасан
бичиг баримт,
4.4.6.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт,
ТӨСӨЛ
4.4.7.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах
орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
4.5.Шатдаг хийг баллоноор жижиглэнгийн худалдаа эрхлэгчийн хувьд
4.4.1.Баллон хадгалах завсрын агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,
эсхүл хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
4.5.2.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын зөвшөөрөл,
4.5.3.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн
завсрын агуулахад гаргасан техник, технологийн дүгнэлт,
4.5.4.Шатдаг хийн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ /бөөний худалдааны тусгай
зөвшөөрөл эзэмшигч бол шаардлагагүй/,
4.5.5.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 11.1.6-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах
орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын тодорхойлолт,
Тав.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх бичиг баримт
5.1.Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад дараах бичиг баримтуудыг бүрдүүлж
ирүүлнэ. Үүнд:
5.1.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлт,
5.1.2.Холбогдох хууль болон энэхүү журмаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж
байсан талаарх газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын
тодорхойлолт,
5.1.3.Бөөний худалдаа эрхлэхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /эх
хувь/,
5.1.4.Түрээсийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хүчин төгөлдөр түрээсийн
гэрээ,
5.2.Тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч дараах нэмэлт бичиг баримтыг бүрдүүлж
ирүүлнэ. Үүнд:
5.2.1.Импортлох тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад газрын тосны
бүтээгдэхүүний нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, энэхүү журмын 4.1.4-д заасан бичиг
баримт,
5.2.2.Бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад газрын
тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн агуулахад гаргасан
техник, технологийн дүгнэлт, агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл
эдгээрийн хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
5.2.3.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай
зөвшөөрлийн хугацааг сунгуулахад түгээх станцын техник, технологийн дүгнэлт, түгээх
станцын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл хүчин төгөлдөр түрээсийн гэрээ,
5.2.4.Шатдаг хийн жижиглэнгийн худалдаа /баллоноор/ эрхлэх тусгай зөвшөөрөл
сунгуулахад газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн
завсрын агуулахад гаргасан техник, технологийн дүгнэлт,
ТӨСӨЛ
5.3.Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хугацаа сунгуулахад
дараах бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
5.3.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт,
5.3.2.Холбогдох хууль болон энэхүү журмаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж
байсан талаарх газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын
тодорхойлолт,
5.3.3.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын техник,
технологийн дүгнэлт,
5.3.4.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт,
5.3.5.Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох дүгнэлт,
5.3.6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /эх хувь/,
Зургаа.Агуулах, түгээх станцын техник, технологийн
дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх бичиг баримт
6.1.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн агуулахын техник, технологийн дүгнэлт
гаргуулахад дор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
6.1.1.Техник, технологийн дүгнэлт гаргуулах хүсэлт,
6.1.2.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
6.1.3.Мэргэжлийн байгууллага боловсруулж, магадлал хийж баталгаажуулсан
агуулахын зураг төсөл, газар эзэмших гэрчилгээ, улсын комиссын акт,
6.1.4.Стандартын шаардлага хангасан агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн
гэрчилгээ,
6.1.5.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт,
6.1.6.Хадгалах савны ашиглалтын паспорт болон даралтад савны паспорт,
6.1.7.Агаарын хөлгийн шатахууныг хадгалах зориулалтын агуулахад Иргэний
нислэгийн аюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулах эрх бүхий байгууллагаас
гаргасан дүгнэлт,
6.1.8.Агуулахын газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын лабораторийн
судалгаа, эсхүл итгэмжлэгдсэн лабораторитой байгуулсан гэрээ,
6.1.9.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т заасан
бичиг баримт,
6.1.10.Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдын судалгаа,
6.2.Ахуйн хэрэглээний 220 граммын баллон хадгалах агуулахын техник, технологийн
дүгнэлт гаргуулахад дор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
6.2.1.Техник,технологийн дүгнэлт гаргуулах хүсэлт,
6.2.2.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
6.2.3.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт,
6.2.4.Мэргэжлийн байгууллага боловсруулж магадлал хийж баталгаажуулсан
баллон хадгалах завсрын агуулахын зураг төсөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын
комиссын хүлээн авсан акт,
6.2.5.Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдын судалгаа,
ТӨСӨЛ
6.3.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн түгээх станцын техник, технологийн дүгнэлт
гаргуулахад дор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
6.3.1.Техник,технологийн дүгнэлт гаргуулах хүсэлт,
6.3.2.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
6.3.3.Түгээх станцын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,
6.3.4.Хэмжүүр, хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад хамруулсан бичиг баримт,
6.3.5.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт,
6.3.6.Мэргэжлийн байгууллага боловсруулж, магадлал хийж
баталгаажуулсан түгээх станцын зураг төсөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын
комиссын хүлээн авсан акт,
6.3.7.Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдын судалгаа,
6.3.8.Хадгалах савны ашиглалтын паспорт болон Даралтад савны паспорт.
6.4.Баллон хадгалах завсрын агуулахын хувьд дараах материал бүрдүүлнэ:
6.4.1.Техник,технологийн дүгнэлт гаргуулах хүсэлт,
6.4.2.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
6.4.3.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт,
6.4.4.Мэргэжлийн байгууллага боловсруулж, магадлал хийж баталгаажуулсан
баллон хадгалах завсрын агуулахын зураг төсөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын
комиссын хүлээн авсан акт,
6.4.5.Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдын судалгаа,
6.5. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрийн техник, технологийн дүгнэлт гаргуулахад
дор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
6.5.1.Техник, технологийн дүгнэлт гаргуулах хүсэлт,
6.5.2.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
6.5.3.Мэргэжлийн байгууллагаар боловсруулж, магадлал хийж баталгаажуулсан
үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зураг төсөл, газар эзэмших гэрчилгээ, улсын
комиссын акт,
6.5.4.Үйлдвэрийн барилга байгууламж болон агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн
гэрчилгээ,
6.5.5.Онцгой байдлын газраас олгосон галын аюулгүй байдлын дүгнэлт,
6.5.6.Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох дүгнэлт,
6.5.7.Газрын тос боловсруулах үйлдвэрийн ус хангамжийн талаарх мэргэжлийн
байгууллагын дүгнэлт,
6.5.8.Газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээ, туршилт хийх
итгэмжлэгдсэн лабораторийн судалгаа,
6.5.9.Техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох мэргэжлийн салбар
зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт,
6.5.10.Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдын судалгаа,
6.5.11.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн дүгнэлт,
6.6.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн агуулах, түгээх станцын техник, технологийн
дүгнэлт сунгуулахад бүрдүүлэх бичиг баримт:
ТӨСӨЛ
6.4.1.Энэхүү журмын 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5-д заасан бичиг баримтын хуулиар
тусгайлан заасан хугацаатай болон шинээр техник, технологийн дүгнэлт гаргахад
бүрдүүлсэн материалуудад өөрчлөлт орсон бичиг баримтууд,
6.4.2.Үйлдвэр, агуулах, түгээх станцын барилга байгууламжид өргөтгөл,
шинэчлэл хийсэн нөхцөлд баталгаажсан гүйцэтгэлийн зураг төсөл, улсын комиссын акт,
6.4.3.Үйлдвэр, агуулах, түгээх станцуудад техник, технологийн дүгнэлтээр өгсөн
үүрэг даалгавар, тусгай нөхцөл шаардлагын биелэлтийн тайлан.
Долоо.Газрын тосны бүтээгдэхүүн импортлох
тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
7.1. Газрын тосны бүтээгдэхүүний импортын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах
үүргийг хүлээнэ. Үүнд:
7.1.1.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны
дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах,
7.1.2.Импортын талаарх үнэн зөв мэдээллийг газрын тосны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллагын тушаалаар батлагдсан маягтын дагуу сар бүрийн 10-
ны дотор эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулан албан бичгээр газрын
тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх,
7.1.3.Төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан бусад холбогдох мэдээ, тайланг
заасан хугацаанд нь түргэн шуурхай, үнэн зөв гаргаж хүргүүлэх.
Найм.Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх
тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
8.1.Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
8.1.1.“Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон
жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”, “Газрын
тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ын дагуу улсын болон компанийн
нөөцийг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлэх,
8.1.2.Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад өргөтгөл, шинэчлэл хийх
тохиолдолд тухай бүр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад
албан ёсоор мэдэгдэж техник, технологийн дүгнэлт гаргуулах,
8.1.3.Бүх төрлийн шатахуун болон шатдаг хийн бөөний борлуулалт, нөөцийн
талаарх үнэн зөв мэдээллийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагын тушаалаар батлагдсан маягтын дагуу дараа сар бүрийн 10-ны дотор,
үлдэгдлийн мэдээг 7 хоног бүрийн Мягмар гаригт эрх бүхий албан тушаалтны гарын
үсгээр баталгаажуулан албан бичгээр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад хүргүүлэх,
8.1.4.Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас шаардсан бусад холбогдох
мэдээ, тайланг хугацаанд нь түргэн шуурхай, үнэн зөв гаргаж хүргүүлэх.
ТӨСӨЛ
8.1.5.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагаас агуулах тус бүр дээр гаргасан техник, технологийн дүгнэлтээр өгсөн үүрэг
даалгаврын биелэлтийн тайланг жил бүрийн оны эхний 1 дүгээр сард багтааж газрын
тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байна.
Ес.Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх
тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
9.1.Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
9.1.1.Жижиглэнгийн худалдааны талаарх үнэн зөв мэдээллийг газрын тосны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тушаалаар батлагдсан маягтын дагуу
дараа сар бүрийн 10-ны дотор, үлдэгдлийн мэдээг 7 хоног бүрийн Мягмар гаригт эрх
бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулан албан бичгээр газрын тосны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх,
9.1.2.Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас шаардсан бусад холбогдох
мэдээ, тайланг заасан хугацаанд нь түргэн шуурхай, үнэн зөв гаргаж хүргүүлэх,
9.1.3.Газрын тосны бүтээгдэхүүний худалдаанд хязгаарлалт хийсэн тохиолдолд
энэ тухай 24 цагийн дотор газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад албан бичгээр мэдэгдэх.
9.1.4.Газрын тосны бүтээгдэхүүний түгээх станцад өргөтгөл хийх тохиолдолд
тухай бүр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад техник,
технологийн дүгнэлт гаргуулахаар албан ёсоор мэдэгдэж дүгнэлт гаргуулах,
9.1.5.Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагаас түгээх станц тус бүр дээр гаргасан техник, технологийн дүгнэлтээр өгсөн
үүрэг даалгаврын биелэлтийн тайланг жил бүрийн оны эхний 1 дүгээр сард багтааж
газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байна.
Арав. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх
тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
10.1.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь
дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
10.1.1.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль”-ийн 8.4.1-т заасны дагуу
үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бараа
бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмээ болон борлуулсан
нэгтгэлийн тайланг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын
тушаалаар батлагдсан маягтын дагуу жил бүрийн оны эхний 1 дүгээр сард багтааж
газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байна.
ТӨСӨЛ
10.1.2.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өргөтгөл, шинэчлэл хийх тохиолдолд
тухай бүр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан ёсоор
мэдэгдэж техник, технологийн дүгнэлт гаргуулах,
10.1.3.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь үйлдвэрлэлийн мэдээ тайланг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллагын тушаалаар батлагдсан маягтын дагуу дараа сар бүрийн 10-
ны дотор эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулан албан бичгээр газрын
тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх,
10.1.4.Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
эзэмшигч нь газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан
техник, технологийн дүгнэлтээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тайланг жил бүрийн
оны эхний 1 дүгээр улиралд багтааж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад хүргүүлсэн байна.
Арван нэг. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
11.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль
болон энэхүү журмын 7.1, 8.1, 9.1, 10.1-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд газрын тосны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг
даалгавар өгнө. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд газрын тосны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай
хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг газрын тосны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
11.2.Тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлэх нөхцөл арилсан тохиолдолд Аж
ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасны дагуу газрын тосны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сэргээнэ.
11.3.“Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 14 дүгээр
зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг газрын тосны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
11.4.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг Аж ахуйн тусгай
зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу газрын тосны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай
зөвшөөрөл эзэмшигч болон харьяа дүүргийн Татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
11.5.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8.4.1, 8.4.3-ийг биелүүлээгүй буюу
байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
11.6.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9.3.4, 9.3.5, 13.3-ийг биелүүлээгүй
буюу нөхцөлд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр
тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
Арван хоёр. Бусад
ТӨСӨЛ
12.1.Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх,
үүргийн биелэлт, хэрэгжилтэд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагаас үзлэгийг тухай бүрд хийж дүгнэлт гаргана.
12.2.Шаардлагатай тохиолдолд хяналтын чиглэлийн байгууллагуудтай хамтран
үзлэг, шалгалтыг зохион байгуулж ажиллана.
12.3.Хяналт тавих эрх бүхий байгууллагуудын төлөөллийг тусгай зөвшөөрөл эзэмшигч
хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн үйлдвэрийн барилга байгууламж, объект, агуулах, түгээх
станцад саадгүй нэвтрүүлж үзлэг, шалгалт хийх нөхцөл боломжоор хангана.
2017 оны эхний хагас жилийн байдлаар, эрлийн 18 /үүнд: газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3/ гэрээ хэрэгжиж байна. 2012-2016 онд эрлийн гэрээгээр 4100 км, 7250 км2 талбайд геологийн судалгаа хийж 2158 ширхэг дээж авч, 178738 физик цэг, 12717 км2 талбайд хүндийн хүчний судалгаа, 1600 км2 талбай, 3500 км соронзон хайгуул, 150 тууш км микросейсм, 713 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдсэн. Эрлийн ажлын үр дүнд Жени ойл шейл Монголиа ХХК, 12 – 23% органик нүүрс-устөрөгчийн агуулгатай шатдаг занар илрүүлж, Эрдэнэс таван толгой ХК, Тавантолгойн нүүрсний ордоос метан хий туршилтаар олборлож, метан хийн геологийн нөөцийг 40 сая тн гэж тооцсон. Мөн хайгуулын 4 талбай ялгаснаас 2016 онд Арбулаг XXIX талбайд газрын тосны талаар БХГ байгуулж, Номгон талбайд нүүрсний давхаргын метан хийн талаар БХГ байгуулахаар ажиллаж байна. "Иргэн 2014" програмд RFID технологийг нэвтрүүлснээр хэргийн баримт материалыг цахим хэлбэрээр хянах,best rfid blocking cards. бүртгэх үйл явц улам бүр төгөлдөршиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны техник ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ. Тухайлбал, хэргийн материалыг RFID хаягжуулан, wood nfc cards.шүүхийн барилга доторх автомат уншигч төхөөрөмжөөр дамжуулан байршил,safecard rfid blocking card. хөдөлгөөн, хадгалалтын төлөв байдлыг бодит цагийн горимд хянах боломжтой болно. Энэ нь шүүгч, how to get rfid.шүүхийн ажилтнуудад хэргийн материалыг түргэн шуурхай олж авах, алдаа мадаггүйгээр бүртгэх процессыг хөнгөвчлөхийн зэрэгцээ, хэргийн оролцогч иргэд өөрийн хэргийн явцыг цахим системээр дамжуулан ил тод, хялбархан хянах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн RFID технологи нь "Иргэн 2014" системийн статистик,rfid wooden card. судалгааны функцийг бэхжүүлж, hotel card.шүүхийн үйл ажиллагааны үр ашиг, төсвийн хэмнэлтийг илүү нарийвчлалтайгаар хэмжих, удирдах суурь болно. Ингэснээр шүүхийн шийдвэр гаргалтын чанар,tea шуурхай байдалд эерэг нөлөө үзүүлж, нийтийн эрх зүйн хамгаалалтын механизм улам бүр боловсронгуй болох юм.