-1

Цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт амжилттай өндөрлөлөө

2017-10-10 12:36:07    |   330

Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэс нийслэлд дэх дүүргүүдийн шүүхүүдийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн болон ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн нийт 53 ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.
\"\"  

Тус сургалтыг шүүхийн ерөнхий зөвлөлийн сургагч багш нар болон мэргэжлийн сэтгэл зүйчид удирдан шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтантай харилцах харилцаа хандлага, ёс зүй, ажлаас халшрах хам шинж, стресс, шинээр батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн цагдаагийн үйл ажиллагаатай холбогдох онцлог заалтууд зэрэг сэдвүүдийн хүрээнд амжилттай явууллаа.


 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


. . .