ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛНО
2015-11-30 16:53:14 | 341Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өчигдөр /2021.11.24/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2015 онд баталсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2020 онд хүчингүй болгосон. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.7-д ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэрийн салбар хуулийн зохицуулалтгүй орхигдсон, хүнд үйлдвэрийн салбарт хамрах үйлдвэрлэлийн төрөл, ангилал тодорхойгүй байсан.
Хүнд үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 553.4 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9.5 мян.тн катодын зэс, 15.3 мян.тн металл бэлдэц, 16.6 мян.тн металл цувимал, 74.3 тн цахилгааны утас, 9.9 мян.тн кокс тус тус үйлдвэрлэсэн байна. Мөн 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 тэрбум ам.долларын уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолсноос 2.0 сая ам.долларын кокс, 59.3 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь нийт уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспортын 1.0% орчмыг эзэлж байна.
Экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний 95 орчим хувь нь технологийн багтаамжгүй, боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байгааг илэрхийлж байна.
Иймээс манай улсын хувьд байгалийн нөөц баялгийн харьцангуй давуу байдалд түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн хуулийн төслийн тандан судалгаанаас харахад тус салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортын хэмжээ маш бага, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, төрийн дэмжлэг, зохицуулалт, хяналт хангалтгүй, төрийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт сул, хүнд үйлдвэр хөгжих боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа нь хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйтэй холбоотой гэж дүгнэсэн.
Дээр дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Уг хуулийн төсөл зургаан бүлэгтэй.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГТ
Хуулийн зорилт, хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг тусгав.
ХОЁРДУГААР БҮЛЭГТ
Хүнд үйлдвэрийн салбарт хамаарах үйлдвэрлэлийг тодорхойлж, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго, зарчим, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх талаарх зохицуулалтыг тусгав.
ГУРАВДУГААР БҮЛЭГТ
Хүнд үйлдвэрийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулав.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГТ
Хүнд үйлдвэрийн талаар Улсын Их Хурал, Засгийн газар, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргаа болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх болон хүнд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлов.
ТАВДУГААР БҮЛЭГТ
Хүнд үйлдвэрийн талаарх төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдох харилцааг зохицуулав.
ЗУРГААДУГААР БҮЛЭГТ
Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, хууль хүчин төгөлдөр болох хугацааг заав.
2017 оны эхний хагас жилийн байдлаар, эрлийн 18 /үүнд: газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3/ гэрээ хэрэгжиж байна. 2012-2016 онд эрлийн гэрээгээр 4100 км, 7250 км2 талбайд геологийн судалгаа хийж 2158 ширхэг дээж авч, 178738 физик цэг, 12717 км2 талбайд хүндийн хүчний судалгаа, 1600 км2 талбай, 3500 км соронзон хайгуул, 150 тууш км микросейсм, 713 тууш км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдсэн. Эрлийн ажлын үр дүнд Жени ойл шейл Монголиа ХХК, 12 – 23% органик нүүрс-устөрөгчийн агуулгатай шатдаг занар илрүүлж, Эрдэнэс таван толгой ХК, Тавантолгойн нүүрсний ордоос метан хий туршилтаар олборлож, метан хийн геологийн нөөцийг 40 сая тн гэж тооцсон. Мөн хайгуулын 4 талбай ялгаснаас 2016 онд Арбулаг XXIX талбайд газрын тосны талаар БХГ байгуулж, Номгон талбайд нүүрсний давхаргын метан хийн талаар БХГ байгуулахаар ажиллаж байна. "Иргэн 2014" програмд RFID технологийг нэвтрүүлснээр хэргийн баримт материалыг цахим хэлбэрээр хянах,best rfid blocking cards. бүртгэх үйл явц улам бүр төгөлдөршиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны техник ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ. Тухайлбал, хэргийн материалыг RFID хаягжуулан, wood nfc cards.шүүхийн барилга доторх автомат уншигч төхөөрөмжөөр дамжуулан байршил,safecard rfid blocking card. хөдөлгөөн, хадгалалтын төлөв байдлыг бодит цагийн горимд хянах боломжтой болно. Энэ нь шүүгч, how to get rfid.шүүхийн ажилтнуудад хэргийн материалыг түргэн шуурхай олж авах, алдаа мадаггүйгээр бүртгэх процессыг хөнгөвчлөхийн зэрэгцээ, хэргийн оролцогч иргэд өөрийн хэргийн явцыг цахим системээр дамжуулан ил тод, хялбархан хянах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн RFID технологи нь "Иргэн 2014" системийн статистик,rfid wooden card. судалгааны функцийг бэхжүүлж, hotel card.шүүхийн үйл ажиллагааны үр ашиг, төсвийн хэмнэлтийг илүү нарийвчлалтайгаар хэмжих, удирдах суурь болно. Ингэснээр шүүхийн шийдвэр гаргалтын чанар,tea шуурхай байдалд эерэг нөлөө үзүүлж, нийтийн эрх зүйн хамгаалалтын механизм улам бүр боловсронгуй болох юм.

